In a Process Costingã¢â‚¬â€¹ System, Production Costs Areã¢â‚¬â€¹

Удвал сайд аа эмч нараа та нэг хар даа Юу л хийгээд байна

  • 2013-03-12
  • Эрүүл мэнд
  • 0

Удвал сайд аа эмч нараа та нэг хар даа Юу л хийгээд байна

-    Дөрөвхөн настай охины амьдралаар тоглосон ГССҮТ-ийн эмч нарт
Удвал сайд ямар хариуцлага тооцох бол гэдэг асуудал л үлдлээ  гэж үү-

Хэдхэн хоногийн өмнө БНСУ-д эмчлүүлэхээр явсан Эрдэнэцэцэг охины биеийн байдлын талаар Солонгосын эмч нар үнэхээр гайхшаа барсан асуулт манай улсын Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй, боломжийн айлын хүүхэд Б.Эрдэнэцэцэг охины оронд байсан бол стафиллококк өвчнийг туссан хэдий ч өдийд эрүүл болчихсон явах байсан аж. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Б.Эрдэнэцэцэг гэх 5 настай охиныг манай улсын эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Гэмтлийн эмнэлгийн хэдэн эмч нар гар дамжуулан тамлаж орхижээ. Тус эмнэлгийн эмч нар охинд хийх ёстой эмчилгээгээ зогсоож магадгүй гэсэн айдас байсан, мөн охиныг хэвтэж буй хугацаанд ээж О.Буяндэлгэрийг нь дэндүү ихээр дарамталж, сэтгэлзүйн шоконд оруулж байсан учраас бид болсон явдлыг нарийн бичээгүй билээ. Тэгвэл одоо энэ асуудлыг сөхөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Өчигдөр Б.Эрдэнэцэцэг охинд БНСУ-ын "Анаам" эмнэлгийн эмч нар зүүн хөлний мэс засал хийжээ. Хийхээс өөр аргагүй хагалгаа байсан юм байна. Охины хөл идээ, бээрэндээ баригдсан байсан тул нэгдүгээрт цэвэрлэх шаардлагатай, хоёрдугаарт идээ нь биеийнхээ дотуур газар авсаар зарим хэсэгтээ хатаж бугласан байжээ. Хагалгаа хийснээр идээ, бээрний зарим хэсгийг нь соруулж, соруулах боломжгүйг нь хусч авчээ. Баруун хөлөнд нь дахиад ийм цэвэрлэгээ хийх шаардлагатай гэнэ. Хамгийн гол нь БНСУ-ын эмч нар охины хөлний тойгийг яагаад авсаныг л үнэхээр гайхаж байгааг орчуулагч нь хэллээ. Тойггүй хөлийг нь хамаагүй, замбараагүй хөдөлгөж байснаас болж хөл нь муруйлттай болсон байна. Охины бие ерөнхийдөө идээ, бээрээр дүүрсэн аж. Урт хугацааны дэс дараатай эмчилгээ шаардагдана, наад зах нь 9 сар орчим болно, хийх шаардлагатай эмчилгээ болгоныг цаг тухайд нь хийнэ гэсэн юм. Дээрээс нь Б.Эрдэнэцэцэгийн нурууны яс суулттай, нурууны ясыг нь тэгшилж засах шаардлагатай гэжээ.

Мөн хагалгааны талаар:
- Хагалгааны явцад хагалгаануудын зардлыг өгч чадах уу? Төлбөр тасрахгүй бол дэс дараалсан эмчилгээнүүд цаг тухайд нь хийгдэнэ. Энэ нь цаг бага зарцуулах, мөн охины биеийг түргэн сайжрахад их тустай. Энэ пүрэв гарагт бөгсөнд нь нөхөөс тавих хагалгаа хийнэ гэсэн хариултыг тус эмнэлгээс өгсөн байна. Одоогоор О.Буяндэлгэр, Б.Эрдэнэцэцэг нар будаанаас өөр хоол идэж чадахгүй байгаа гэж байна. Тэжээллэг гэсэн болохоор нь зарим хоолыг Б.Эрдэнэцэцэг охинд хүчээр идүүлж байгаа гэнэ.

Өчигдөр БНСУ-аас ирсэн хүсэлт: Охины тойгийг яагаад явсан, яг тэр үеэр хийсэн хагалгаа, өвчний түүх, эмчийн тэмдэглэл, тодорхойлолт хэрэгтэй байгаа аж. Охины нагац эгч О.Оюунцэцэг эдгээрийг тодруулахаар Гэмтлийн эмнэлэг дээр очоод эмч нарт нь загнуулж байгаад гарч иржээ. Түүнд бичиг өгөх нь бүү хэл одоо Солонгостоо шийдэх асуудал, бидэнд хамаагүй гээд эмч нар түүнийг хөөх шахам гаргажээ. БНСУ-д охиныг эмчилж байгаа ч тойгийг яагаад авав, тэр үед охины эмчилгээг хариуцаж байсан, тойгийг авсан Бат-Эрдэнэ гэх эмч яагаад энэ талаарх тодорхойлолтыг өгөхгүй байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Цаашлаад Оргил гэх эмч /одоо дарга болсон/ энэ бичгийг өгөхгүй, Гэмтлийн эмнэлгийнхэн өөрсдийгөө өмгөөлөн, бяцхан охинд шаардлагатай эмчилгээг хийгээгүйнхээ төлөө яах вэ гэсэн асуулт мэдээж урган гарна. Эрүүл мэндийн яаманд ганц бичигний төлөө бид дахин хандах гэж байна. Уул нь бол Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Охинд зориулсан хандивын аяны удирдагчаар ажиллаж байгаа "Билиг төгс хатан ижий" ТББ-ын тэргүүн санхүүч Б.Оюунцэцэгийн хүсэлтээр цаашдаа шүүх, цагдаад ч хандана гэдгээ хэлж байна.



Эцэст нь Б.Эрдэнэцэцэг охинд хийх наад захын эмчилгээнүүдийг хийгээгүйгээс гол эмчилгээний хагалгааны цаг зав, зардал мөнгөнөөс маш их хороосоор байгааг дуулгая. Хэрвээ БНСУ-ын эмч нар охины тойгийг авсан буруутай үйлдлийг цаашлаад ил гаргаж тавьбал асуудал үүсэх нь тодорхой. Тэгээд ч эд эрхтэн авна гэдэг нь заавал ар гэрийнхний зөвшөөрөлтэйгээр хийгдэх ёстой ажил бөгөөд үүнийг Гэмтлийн эмч нар тас үгүйсгэсээр байгааг юу гэж ойлгох вэ? Хамгийн сүүлд охиныг 20 хоног эмчилсэн эмч БНСУ-д явахыг нь мэдсээр байж өчигдөр мөн л нагац эгчид нь "Бидэнд хэлж, мэдэгдэхгүйгээр явлаа" гэж хэлсэн байх юм. Үнэхээр эмчилгээгээ хийгээд, ар гэрт нь итгэл найдвар төрүүлэх л байсан юм бол ийм олон хоног, ийм олон сар өнгөрчихөөд байхад юу ч хийгээгүй эмнэлэг охиныг БНСУ явсан хойно элдэв шоу хийж, жүжиг тавих шаардлага байв уу? Хэрвээ тойг авахтай холбоотой мэдээллийг өгөхгүй нууцалж, элдэв аргаар цаг бараад байвал хуулийн байгууллагад хандах болно гэдгийг хатуухан хэлэх нь зүйтэй байх. Одоо Гэмтэлдээ ч биш эмчилгээний зардлыг нь бүрэн цуглуулвал охиныг хөл дээр нь босгоно гэсэн сайхан хариултад итгэж, энэ ажлыг үргэлжлүүлэх нь бидний үүрэг. Охинд амьдрал бэлэглэхийг хүссэн хэн боловч 150950 дугаарт мессеж илгээж, Хаан банкин дахь 5079067082 дансанд сэтгэлийн хандив өргөж болно.

In a Process Costingã¢â‚¬â€¹ System, Production Costs Areã¢â‚¬â€¹

Source: https://www.unen.mn/a/20159

0 Response to "In a Process Costingã¢â‚¬â€¹ System, Production Costs Areã¢â‚¬â€¹"

Postar um comentário

Iklan Atas Artikel

Iklan Tengah Artikel 1

Iklan Tengah Artikel 2

Iklan Bawah Artikel